Шүлгийн цомог

2014-05-21 - Дорноговь аймгийн товч танилцуулга

Дорноговь аймаг нь Монгол орны зүүн өмнөт хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог, БНХАУ-тай 600 гаруй км газраар хиллэдэг. 109,5 мянган кв км нутаг дэвсгэртэй. Дорноговь аймагт 2008 оны байдлаар нийт 14 сумын 58 баг, үүний дотор аймгийн төвийн 5, сумын төвийн 14, хөдөөгийн 39 баг үйл ажиллагаагаа явуулж байна. 2007 онд аймгийн хэмжээнд 53584 хүн ам тоологдсоноос аймгийн төв Сайншанд суманд 19013, Замын-Үүд суманд 9808, бусад сумын төвийн багт 400-2500 гаруй, хөдөөгийн багт 190-280 гаруй иргэн оршин сууж байна. Аймгийн төв Сайншанд хот Улаанбаатар хотоос 470 км-т, төмөр замын дагуу оршдог. Дорноговь аймаг ашигт малтмалаар баялаг бөгөөд одоогийн байдлаар хайлуур жонш, цеолет, гөлтгөнө, чулуун нүүрс, газрын тос, алт, зэс, никель, төмөр, марганец, хром, гянт болд, цагаан тугалганы зэрэг 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 440 гаруй илэрцүүд тогтоогдоод байна. Байгалийн баялаг, ашигт малтмал, эрдсийн энэхүү ихээхэн нөөц нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэл хөгжих тааламжтай нөхцөл болно. Унаган төрхөөрөө байгаа говийн байгаль, нүүдлийн соёл, түүх дурсгалууд, эртний шим ертөнцийн үлдэгдэл, ховор ан амьтан нь аялал жуулчлал хөгжүүлэх хүчин зүйл болно. Тус аймгийн нутаг дэвсгэр бүхэлдээ говийн бүсэд багтдаг. Говь, тал хээр хосолсон нутагтай. Цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөе -40 хэм хүртэл хүйтэрч, зундаа +40 хэм, хөрсөн дээр +60 хэм хүрч халдаг. Хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиодог. Ялангуяа сүүлийн 4 жилд тохиосон гангийн улмаас цөлжилтийн явц хурдасч, бэлчээрийн ургамалын нэр төрөл цөөрч, үндэс сийрэгжсэн. Гангийн аюул нь мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж, малчин айл өрхүүд өөрийн өссөн төрсөн нутаг дээрээ оршин байх боломжийг алдагдуулдаг.
        
Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин байдаг. Тус аймаг төсөв санхүүгийн боломж сайтай. Төрийн зардлаа бүрэн хариуцаад улсын төвлөрсөн төсөвт орлого төвлөрүүлж байгаа цөөхөн аймгийн нэг болно. Дорноговь аймаг бол өнөөгийн соёлт хүн төрөлхтний хамтын эзэмшилд оршин байх мөнхийн бүтээл болох ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн аймаг юм. Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Хамарын хийд, түүний орчмын дурсгалт газар, Хан баян зүрх уул гадаад дотоодын жуулчдыг татах байгаль, түүх, шашин, соёлын дурсгалт газрууд болно. Хүмүүн гэгээрч төгөлдержин оюунаараа хүрч болох ариун дагшин орныг Шамбалын орон хэмээх бөгөөд газраас түүнтэй харилцах нэг цэг нь Хамарын хийдээс холгүй оршдог, энэ цэгийг дэлхийн энергийн цөөхөн төвийн нэг мөн гэх нь бий. Хөвсгөл, Хатанбулаг сумдад салхин цахилгаан станцтай, бусад сумд төвийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамд холбогдсон. Манай аймаг холбоо, мэдээллийн технологи харьцангуй түргэн хөгжиж байгаа аймаг болно. Бусад сумд электрон АТС-тай, Аймгийн нийт 58 баг, сумын ЗДТГ, хүн эмнэлэг зэрэг нийт 87 цэгт багийн холбооны аналоги радио станц ажиллаж байна. Аймгийн бүх суманд үүрэн телефоны үйлчилчилгээ нэвтэрсэн. Аймаг, сумын төв доторхи бага хэмжээний сайжруулсан болон хатуу хучилттай замаас бусад бүх зам нь ердийн шороон зам болно. Авто замын нэн тааламжтай ирээдүй бол Монгол улсын авто замыг хөгжүүлэх 3 дахь төслийн хүрээнд Чойр-Замын Үүдийн 454 км хатуу хучилттай зам тавих асуудал болно. Энэ замын ажил 2006 оноос эхэлсэн, 2009 онд замын зарим хэсгийг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгаа.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 13 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax