Шүлгийн цомог

2014-05-27 - Заавал унших утга зохиолын шилдэг 10 ном

Ангилал: Утга зохиол


luun shiweest ohin
1. Луун шивээст охин /Зохиолч Стиг Ларсон/
Энэ ном нь хүн амины учир битүүлэг хэрэг, гэр бүлийн сүйрэл, хайрын түүх, санхүүгийн нарийн асуудлуудыг нэг дор цогцоор нь үнэмшилтэй харуулж чадсан гайхамшигтай бүтээл юм. Шведийн нэгэн баян гэр бүлээс гаралтай Харрист Вангер гэгч дөчин жилийн өмнө ор сураггүй алга болжээ. Энэ хугацаанд нас дээр гарсан авга ах нь эл хэргийн үнэн мөнийг мэдэхийг хүснэ. Тэр хилс хэрэгт гүтгэгдсэн чавдарлаг сэтгүүлч Михаел Бломквистийг хөлсөлдөг. Харин түүнд нь Лизбет Саландер гэгч ер бусын, нууцлаг охин туслана. Ингээд тэд хамтдаа хээл хахууль, шударга бус байдлаар дүүрсэн ертөнцөд хөл тавина. Тус номын үнэ 16900 төгрөг юм байна.

2.    Чонон сүлд/ Зохиолч Зян Рун /
 Сүүлийн үед байгаль дэлхийн ааш аяг өөрчлөгдөн ган гачиг, зуд турьхан жил дарааллан нүүрлэх болсон нь манай зарим дарга даамлууд, пүүс компаний эздийн хүчит жийп хөлөглөн, хурдан буугаар зэвсэглээд чоно авлах сайн дурын аяныг өрнүүлсэний гор гарч байгаа болохыг мөн сав шим ертөнцийн нарийн уялдаа холбоо, түүний гол гогцоо нь чухам чоно байжээ гэдгийг ой тоонд ортол өгүүлсэн энэ романыг уншсан хэн бүхэнд ойлгомжтой болох нь эргэлзээгүй. Мөн энэ номонд талын монголчуудын байгаль дэлхийгээ хэрхэн хайрладаг хийгээд ямар их ухаантай, алсын хараатайг мэдрэх болно.  Онгон тал нутагтаа хайртаа хүн бүхний унших ном бол яах аргагүй мөн билээ. Номын үнэ хоёр янз байгаа аж. Үүнд: хатуу хавтастай 18000, зөөлөн хавтастай 9500 төгрөг аж.
domogt Anu hatan
3.    Домогт Ану хатан / Зохиолч Б.Шүүдэрцэцэг/
Энэ түүхэн роман нь эдүүгээгээс гурван зуун арван дөрвөн жилийн өмнө, арван хоёрдугаар жарны баригч хэмээх эр гал хулгана жил буюу аргын тооллоор 1696 онд тэрэлжийн зүүн модонд Монголын тусгаар тогтнолын төлөө Манжийн эсрэг хүч тэнцвэргүй тулаанд эрэлхэгээр амь эрсэдсэн, хайр сэтгэлдээ үнэнч, халуун эх оронч монгол бүсгүй Ану хатны домгийг өгүүлжээ. Үнийн хувьд 15000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
ulsuglun tulaan
4.    Өлсгөлөн тулаан / Зохиолч Сүзаань Колинз/
2008 оны есдүгээр сард хэвлэгдсэн цагаасаа эхлэн жил гаруйхан хугацаанд нийт 1,5 сая хувь борлогдож, “Нью- Йорк Таймс” сонины хамгийн их борлуулалттай номын жагсаалтанд 60 долоо хоногийн турш байсан. Түүгээр ч зогсохгүй  энэ зохиолоор хийсэн найруулагч  Гари Россын “Өлсөглөн тулаан” кино дэлхийн зах зээл дээр байр сууриа олж чадсан. Үнэ 16900
-н-+-З-а-¦-¦-й-¦-+-+
5.    Сорхугтани роман / Зохиолч Б.Сарантуяа/
13-р зуунд Чингис хаан тал нутгийн Монголчуудыг дахин нэгтгэж, их Монгол улсыг байгуулан, Монголын бүх овог аймгууд их хааны сүр хүчин дор цуглаж байв. Энэ үед Хэрэйд хэмээх оюуны өндөр соёлтой овог аймгийн удирдагч Ван ханы дүү Жаха Ханбугийн охин Сорхугтани, Чингис хаантай тангараг тасарсан эцэг эх, ахан дүүсээ аврахын тулд өөрийн хүслээр хаанд ирж бага хүүтэй нь гэрлэсэн юм. Гэвч удалгүй аав нь их хааны цэргүүдэд хороогдож, эр нөхөр нь төрсөн ахынхаа төлөө золиос болон тэнгэрт хальж, өнчин хөвгүүдтэйгээ,хагацал зовлон, өнчрөл бэлэвсрэлийг сөрж, өөрт заяасан ухаан авьяасын хүчээр эх хүний үүргээ нэр төртөй биелүүлж, эмэгтэй хүн энэ орчлонд ирээд буцахдаа юу хийж болохыг өөрийн биеэр харуулсан түүхт хатан байв. Энэхүү номын үнэ зөөлөн хавтастай 16000, хатуу хавтастай нь 25000 төгрөг юм байна.
nuguun nuden lam
6.    Ногоон нүдэн лам/ Зохиолч Ц. Оюунгэрэл/
Ногоон хүдэн лам хэмээх уг роман нь эртний лам нарын хэлмэгдүүлэлтийн үеийг тод тусгаж өгсөн. Мөн лам нарын яаж зовж зүдэрч байсан хийгээд хайр сэтгэлийг хүртэл харуулсан. Үнэ 15000
uuriin gegee
7.    Үүрийн гэгээ /Зохиолч Стефени Мейер/
Бүрэнхийгийн цуврал энэ номноос та дэлгэцэн дээр гараагүй маш олон чухал зүйлийг олж уншина гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ чи өөрийг чинь хөнөөж буй зүйлдээ хайртаа байвал яах вэ? Яах ч аргагүй. Чи зугтаснаараа, эсвэл тэмцэснээрээ хайртаа хүнээ зовоох ба зугтаж, тэмцэж чадах уу? Чи хайрынхаа төлөө амьдралаа золиослох ёстой бол тэгэхгүй байж чадна гэж үү? Чиний чин сэтгэлээсээ хайртаа ганц зүйл байвал яана. Харин Белла шийдвэрээ гэргажээ. Тэр даруй түүнээс нь үүдэлтэй тааж боломгүй хачирхалтай үйл явдлууд цуварч, бүхнийг сүйрүүлж ч мэдэх үр дагварууд зөн совинд орж эхэлнэ.
shugden
8.    Шүгдэн/ Зохиолч Г.Аюурзана/
Зохиолч, яруу найрагч Г. Аюурзана өмнө нь “Илбэ зэрэглээ”,”Арван зүүдний өр”,”Цуурайнаас төрөгсөд” зэрэг романууд хэвлүүлсэн. Энэ роман нь учир битүүлэг үхэл, гэмт хэргийн сэдэв дээр тулгуурлан Хятад дахь монголчуудын оюун санааны мухардал, бурханы шашны гүн ухааны тухай өгүүлсэн. Үнэ 20000
uzehiin hyazgaar
9.    Үзэхийн хязгаар/Зохиолч Л. Өлзийтөгс/
Энэхүү ном нь намтарчилсан эссээнүүдээс бүрдэнэ. Зохиолч утга зохиол, урлаг гоо зүй, танин мэдэхүйн чиглэлийн 100 орчим номын редактороор ажилласан. Яруу найргийн бүрэн түүврээ солонгос хэлнээ хэвлүүлсэн бөгөөд шүлэг зохиолоос нь англи, хятад, польш, румын, унгар, серб, орос, япон хэлнээ орчуулагдан нийтлэгдсэн. Үнэ 16000
delhiin uran zohioliin 85 sod tuurvil
10.    Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил /Зохиолч Г. Аюурзана эрхлэн гаргав/
Дэлхийн уран зохиолын, бүхий л цаг үеийн гайхамшигт 85 зохиолын үйл явдал, гол утгыг уншсанаас ялгаагүй хэмжээнд хурайнгуйлан тайлбарласан энэ ном танд Монголд орчуулагдаагүй олон суут бүтээлийн тухай мэдлэг олгох болно. Үнэ 10000 төгрөг ажээ.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 5 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax