Шүлгийн цомог

2014-05-26 - Зөв хооллох 7н зарчим

Зөв хооллолт - Баримтлах онцгой 7-н зарчим:

Ухааны учиг чанга өвөг дээдэс маань өвчний эхлэл, эс шингэснээс, эмийн эх ширгээсэн ус хэмээн номлон дурьддаг байсан, тэр л амьдралын гүн ухааны мэргэн сургаалийн үндсийг, шинжлэх ухаан техникийн хөгжлөөрөө дэлхийг дагуулан хөтөлж буй, АНУ ын хүнс судлалын (Nutrition) ном бүтээлүүд тусган харуулж байгааг гайхан биширмээр. Хоол тэжээлийн тухай нийтийн эрүүл мэндийн боловсролд зориулан гаргадаг ном бүтээлүүддээ, шингэц (digestion) муудах нь биед үүсэх олон өвчин зовиурын гол шалтгаан болдог гэж олонтой бичсэн байдаг.Түүнчлэн өвчнөөс урьдчилан сэргийлэх, болон өвдсөн үедээ ус их хэрэглэхийг зөвлөдөг. Ингээд Америкийн хүнс судлаач эмч эрдэмтдийн зөвлөн толилуулж буй, таны эрүүл энх аз жаргалтай амьдарлын түлхүүр болох, мөрдлөгө болгон дагах ёстой зөв хооллолтын онцгой зарчимуудыг сийрүүлье.

1. Солонгон хэрэглэгээ.

2. Хамгаалагч (pesticide) бодистой хүнснээс татгалзах буюу бага хэрэглэх

3. Цусан дахь сахарыг зохистой хэмжээнд барих зорилгоор хоол хүнсээ тохируулан хэрэглэх.

4. Мах махан бүтээгдэхүүн бага хэрэглэх.

5. Зөв төрлийн өөх тос хэрэглэх.

6. Давс багатай, кали ихтэй хүнс хэрэглэх.

7. Өдөрт заавал хангалттай ус уух.

Тайлбар: Солонгон хэрэглээ гэдэг нь олон төрлийн жимс жимсгэнэ хүнсний ногоо хэрэглэхийг хэлж буй бөгөөд өнгө олон янз байхын хирээр найрлагандаа агуулах эрдэс бодисын хэмжээ нь өөр өөр байдаг аж. Бид хэдий чинээ олон төрлийн жимс ногоо хэрэглэж чадна төдий чинээ хэмжээний антиоксидантийг хуримтлуулж чадах болно. Хүний биед амьдарлын үйл ажиллагааны явцад, бодисын солилцооны илүүдэл болох, биед хортой буруу исэлдэлт үүсдэг ба үүнийг саармагжуулах, хоргүйжүүлэх, биеэс гадагшлуулах үүрэгтэй бодисыг "антиоксидант” гэдэг. Мөн ургамлын будагч бодис болох каротин, хлорофил, флавнойд, эслэг (fiber), энзем, аминдэмийн найрлагууд нь бидний биеийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чадвартай аж.

Ургамлын фитохимийн чухал найрлагуудын тухайд:

1. Каротин нь бас нэг төрлийн антиоксидант бөгөөд дархлааны системийг дэмждэг. Лууван, бууцай, шар гуа, улаан лооль, амтат шар төмс, чангаанз, жүрж зэрэгт агуулагдана.

2. Кумарин хавдрын эсийн өсөлтийг бууруулах чанартай, дархлааны системийг дэмжих ба антиоксидантын механизмыг идэвхжүүлдэг. Лууван, дуяа, улаан манжин, жүржинд агуулагдана.

3. Глюкосиналит, тиоцианит нь эсийг гэмтээгч, хавдар үүсгэгч бодисыг биед үүсэхээс хамгаалах, хордлогыг багасгах үйлдэлтэй. Байцааны бүлийн хүнсний ногоонууд болох ногоон улаан цэцэгт байцааны найрлаганд байдаг.

4. Флавнойд мөн л антиоксидант, хавдрын эсийн эсрэг болон дархлааг дэмжих үйлчилгээтэй. Гол төлөв бараандуу (dark green) өнгөт жимс тухайлбал чавга, нэрс, хөх усан үзэм, тоор, чинжүү,өргөст хэмх, зуун наст зэрэгт агуулагдана.

5. Полифенол бас л антиоксидант бөгөөд бэлгийн дааврын үйл ажиллагааг дэмждэг. Энэ бодис нь ногоон цай, хар шоколад, улаан дарсанд нилээд хэмжээтэй байдаг.

6. Стерол энэ бодис нь хорт хавдрын эсийн өсөлтийн явцыг удаашруулдаг. Гормоны үйл ажиллагааг зөв зохистой хэмжээнд байлгадаг. Буйлсны самар (almond), шар буурцаг нь стеролоор баялаг.

7. Хлорфил нь ургамлыг ногоон өнгөтэй болгодог будагч бодис юм. Бараан ногоон өнгөт бүх төрлийн жимс ногоонд элбэг агуулагдана.

”Хамгаалагч бодисын” (Pesticide) тухайд:

Газар тариалангийн үйлдвэрлэлд, тариалж буй жимс, хүнсний ногоог, хортон шавьжнаас хамгаалах, дэлгүүрт худалдаалж буйг нь эрт муудахаас хамгаалах зорилгоор цацаж хэрэглэдэг химийн бодис юм. Aldrin, dieldrin, endrin гэх мэт химийн нэршилтэй. АНУ-д жилд 1.2 тэрбум фунт хамгаалагч бодисыг зөвхөн газар тариаланд цацаж хэрэглэдэг. Энэ тоогоор нэг хүнд жилд 2 фунт орчим бодис ноогдох аж. Хятад улс энэ бодисыг хэрэглэдэгээрээ дэлхийд тэргүүлдэгийг та гайхахгүй биз. Эдгээр бодис хавдар ба хорт хавдар үүсгэх шууд хүчин зүйл гэж эрдэмтэд үзэж байна. Хүмүүс энэ эрүүл мэндийн хорыг жимс ногоогоор дамжуулан авч аажмаар хордож байна. Иймээс жимс хүнсний ногоог сайн угааж хэрэглэх ба хальслах болон, аль болох органик зүйлсийг хэрэглэх таны эрүүл мэндэд онцгой ач тустай. Хамгаалагч бодисыг угааж цэвэрлэдэг хүнсний саван байдаг.


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 12 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax