Шүлгийн цомог

2014-05-26 - Япончуудын зөв хооллох аргуудаас

Япончууд хооллолтод ихэд анхаарч ач холбогдол өгдөг ард түмэн. Сонголт ч сайтай. Ердийн будаа юмуу өчүүхэн зүйл ашиглан олон зүйлийн амттан бэлтгэж чаддаг. Зөв хооллолт эрүүл амьдрал, урт удаан наслахын үндэс болдог. Тиймдээ ч япончууд Азид төдийгүй дэлхийд урт наслалтаараа тэргүүлдэг билээ. Япончууд кофе бараг хэрэглэдэггүй харин ногоон цайг эртнээс хэрэглэж заншсан. Уламжлалт хооллолт нь илчлэг багатай хоол хүнс хэрэглэх. Мөн нүүрс ус, эслэг /ургамлын эсийн хальсны эд/ В, С, аминдэм, төмөр, фосфор агуулсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг. Өөх тос бараг хэрэглэдэггүй бөгөөд голдуу ургамлын тос ашигладаг. Орчин үед хүмүүс “япон хоолны дэглэм”-ийг ихэд баримтлах болжээ. “Япон маягийн хоолны дэглэм”-ийг Японы “Яэкс” эмнэлгийн мэргэжилтнүүд боловсруулсан байна. Дэглэмийн үргэлжлэх хугацаа 13 өдөр. Уг дэглэмийг мөрдөж чадвал бодисын солилцоонд бүрэн өөрчлөлт гарч онцгой үр дүн өгнө гэж мэргэжилтнүүд онцолсон байна. Дэглэмийг нэг удаа чанд баримталсан хүн багаар бодоход 2-3 жил эрүүл мэнд, илүүдэл жиндээ санаа зовох зүйлгүй байж болох гэнэ. Гэхдээ дэглэмийг чанд мөрдөхийн тулд 13 өдрийн турш сахар, давс, согтууруулах ундаа, гурилан болон чихэрлэг зүйлс хэрэглэж болохгүйг анхаарна уу. Харин мөрдлөг болгох хүнсний зүйлсийг хэрэглэх явцдаа эрдэсжүүлсэн юмуу буцалгасан усыг хязгаарлалгүй ууж болно. Энэ үед хүнсний бүтээгдэхүүнийг солилгүй, дор заасан зүйлсийг чанд мөрдвөл үр дүнд хүрнэ гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
НЭГ ДЭХ ӨДӨР:
Өглөөний цай: Хар кофе Өдрийн хоол: Хоёр өндөг /чанасан/ хуурайгаар нь, чанасан байцааны салат ургамлын тостой, аяга улаан лоолийн шүүс.
Оройн хоол: Шарсан юмуу чанасан загас.
ХОЁР ДАХЬ ӨДӨР: Ө/цай: Хар кофе, хатаасан талх /сухар/ Ө/хоол: Чанасан эсвэл шарсан загас, ногооны салат, байцаа ургамлын тостой О/хоол: Чанасан үхрийн мах 100 грамм, аяга шингэн тараг.
ГУРАВ ДАХЬ ӨДӨР: Ө/цай: Хар кофе, хатаасан талх Ө/хоол: Ургамлын тосонд шарсан хурган гуа нэгийг О/хоол: Хоёр өндөг /чанасан/, чанасан үхрийн мах 200 грамм, шинэ байцааны салат ургамлын тостой.
ДӨРӨВ ДЭХ ӨДӨР: Ө/цай:Хар кофе Ө/хоол: Нэг түүхий өндөг, гурван ширхэг шар лууванг чанаж болгоод ургамлын тостой, 15 грамм хатуу бяслаг. О/хоол: Жимс /төрөл бүрийн/
ТАВ ДАХЬ ӨДӨР: Ө/цай: Түүхий лууван нимбэгний шүүстэй. Ө/хоол: Шарсан юмуу чанасан загас, аяга улаан лоолийн шүүс О/хоол: Жимс /төрөл бүрийн/
ЗУРГАА ДАХЬ ӨДӨР: Ө/цай: Хар кофе Ө/хоол: 500 грамм тахианы мах /чанасан/, шинэ байцаа юмуу луувангийн салат О/хоол: Чанасан өндөг хоёр, аяга түүхий лууван ургамлын тостой.
ДОЛОО ДАХЬ ӨДӨР: Ө/цай: Цай Ө/хоол: Yхрийн чанасан мах 200 гр, жимс /төрөл бүрийн/ О/хоол: Гурав дахь өдрийн оройн хоолноос бусад өдрийн оройн хоолны аль нэгийг сонгож хоолло.
НАЙМ ДАХЬ ӨДӨР: Ө/цай: Хар кофе Ө/хоол: Тахианы тал мах чанаад шинэ байцаа эсвэл луувангийн салаттай. О/хоол: Чанасан өндөг хоёр, аяга түүхий лууван /жижиглэж үрсэн/ ургамлын тостой хутган хэрэглэнэ
ЕС ДЭХ ӨДӨР: Ө/цай: Түүхий лууван, нимбэгний шүүс Ө/хоол: Шарсан юмуу чанасан том загас, аяга улаан лоолийн шүүс О/хоол: Жимс /төрөл бүрийн/
АРАВ ДАХЬ ӨДӨР: Ө/цай: Хар кофе Ө/хоол: Түүхий өндөг /нэг ширхэг/, гурван ширхэг лууван чанаад ургамлын тостой, 15 грамм хатуу бяслаг. О/хол: Жимс /төрөл бүрийн/
АРВАННЭГ ДЭХ ӨДӨР: Ө/цай: Хар кофе, хатаасан талх Ө/хоол: Ургамлын тосонд шарсан нэг том хурган гуа О/хоол: Чанасан өндөг /хоёр ширхэг/, 200 грамм чанасан үхрийн мах, ургамлын тостой шинэ байцааны салат
12 ДАХЬ ӨДӨР: Ө/цай: Хар кофе хатаасан талх Ө/хоол: Шарсан юмуу чанасан загас, ногооны салат, байцаа О/хоол: 100 грамм чанасан үхрийн мах, аяга шингэн тараг
13 ДАХЬ ӨДӨР: Ө/цай: Хар кофе Ө/хоол: Чанасан өндөг хоёр, чанасан байцааны салат ургамлын тостой, аяга улаан лоолийн шүүс О/хоол: Шарсан эсвэл чанасан загас.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 10 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax