Шүлгийн цомог

2014-05-26 - Зөв хооллох 8н зарчим

Хоолныхоо суурийг цардуул ихтэй хоол хүнсээр сонго. цардуул их агуулдаг хоол хүнсэнд төмс, гоймон, будаа, талх болон үр тариан төрлийн хоолнууд орно. Та үр тариан хүнс сонгохыг зөвлөж байна. Учир нь үр тарианд илүү их FIBRE агуулдаг учир энэхүү хоол хүнс нь өег байдаг. Цардуул ихтэй хоол хүнс нь нийт хоол хүнсний 1/3 ыг эзлэх ёстой.Маш их хэмжээний жимс ногоо ид Өдөрт доод тал нь 5 н нэр төрлийн жимс ногоо идэх хэрэгтэй. 1 аяга 100% шүүс нь нэг порц гэх ба өдөрт доод тал нь 5 порцыг идэж ууж байх хэрэгтэй.Боломжоороо загасыг их ид Загас бол маш их хэмжээний Протайн болон эрдэс бодис витамин агуулдаг 7 хоногт болж өгвөл 2 порц загас буюу 1 том хэмжээний загас нь 1 порц болно. Загас нь Омега-3 их хэмжээгээр агуулдаг учир Ханасан өөр тосыг багасга. Их хэмжээний ханасан өөх тос нь цусан дахь холестриныг ихэсгэж улмаар зүрх судасны өвчин үүсгэх гол шалтаг болдог. Ханасан өөх тос нь малын гаралтай өөх тос, бялуу, жигнэмэг, цөцгий, зайдас болон бяслаганд агуулагддаг.Элсэн чихэрийн хэмжээг багасгах.  Чихэрлэг хоол хүнс болон уух зүйлс нь маш өндөр калори агуулдаг учир их идэж ууснаар жин нэмэх магадлал ихтэй. Мөн энэ төрлийн амттан болон уух зүйлсийг хоолны дундуур идсэнээр шүдний өвчин үүсэх магадлалтай. Бидний бага ашиглахыг зөвлөөд байгаа чихэр бол бялуу, уух зүйлс чихэр зэрэгт агуулагддаг чихэр болхоос байгалийн гаралтай сүү, жимсэнд агуулагддаг чихэр биш. Та худалдаж авч буй бүтээгдэхүүнээ сайтар судалж байж аваарай. 100 гр тутамд 15 болон түүнээс дээш элсэн чихэр агуулсан бол их хэмжээний чихэр агуулагдсан гэсэн үг.Давсыг бага ашигла.  Та хоолондоо давс ашигладгүйч гэсэн таны давсны хэрэгцээ их байдаг. Учир нь таны худалдаж авч буй бүхий л бэлэн болон хагас бэлэн бүтээгдэхүүнд давс агуулагдсан байдаг. Давс их хэмжээгээр идэх нь таны цусны даралтыг ихсэгдэг. Цусны даралт ихтэй хүмүүс давс их хэмжээгээр ашигласнаар зүрхний өвчлөл болон цус харвалт өгөх магадлалыг ихэсгэдэг. 100гр д 1.5 гр аас их давс агуулагдсан бол давс ихтэй хоол хүнс гэсэн үг. Насанд хүрсэн хүн өдөрт ихдээ 6 гр давс дунджаар ашиглавал зохино.Хангалттай ус уу.  Өдөрт 6-8 шилэн аяга /2литр/ ус уух хэрэгтэй. Хэрэв гадаа халуун эсвэл та бэлтгэл сургуулилт хийвэл илүү их уух хэрэгтэй. Гэхдээ газтай ундаа болон бусад чихэр агуулсан уух зүйлсээс татгалз.Өглөөний цайгаа тогтмол уу зарим хүмүүс өглөөний цай уухгүй байснаар жин хасж чадна гэж үздэг. Харин судлаачидын олсноор өглөөний цайгаа уух нь биеийн жингээ барихад тусалдагаас гадна тухайн хүний өдөржин ачааллах биед шаардлагтай шим тэжээл, амин дэмийг өгдөг байна.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 9 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax