Шүлгийн цомог

2014-05-28 - Дэлхийн хамгийн хамгийн- аас

Хязгаар нь үгүй үргэлжлэх ертөнцийн “хамгийн хамгийн” анирт мэдээллүүд дараах сэдвүүдэд тусгалаа олсныг танилцуулж байна.

1. Хамгийн халуун газар: “Lut” цөл, Иран / Lut Desert, Iran

Дэлхийн хамгийн халуун газар гэгддэг Ираны энэхүү элсэн цөл нь дэлхийн №25 дахь томоохон газар нутгийг хамран оршдог цөлд тооцогддог. Ихэнхи хүмүүс дэлхийн хамгийн халуун газрыг Ливийн Аль Азизъя гэж үздэг ч энэ хоёр газрын температурыг харьцуулж үзэхэд Аль Азизъя + 57.8*С, харин Лут давсан цөлд + 71*С хэмтэй байсан байна.

2. Хамгийн хүйтэн газар: Оймякон, ОХУ / Oymyakon, Russia

1 сарын дундаж температур нь өдөрт -46*С байдаг. 1941 онд Оросын эрдэмтэн - 71*С хэм хүртэл хүйтэрч байсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг байна. Энд зуны улиралд өдөр  нь 21 цаг өвөлдөө 18 цаг үргэлжилдэг ба энэ нутаг нь хүн ам суурьшсан дэлхийн хамгийн хүйтэн газар юм.

3. Хамгийн гүн агуй: Воронья агуй / Voronya Cave, Georgia

“Krubera” агуй ч гэж нэрлэдэг энэ агуй Евразийн нутаг дэвсгэрт орших Жиоржиад байдаг бөгөөд 2191 м гүн агуй юм байна. Үүнээс өмнө 2001 онд Украйны экспедицийнхний нээн илрүүлсэн Австрийн агуй нь 1710 м, 2004 оных нь 2000 м байжээ.

4. Хамгийн хуурай газар: Өмнөд туйлын МакМурдогийн хуурай хөндий / McMurdo Dry Valleys

Цас болон мөсний хучлага давхаргагүйн улмаас дэлхийн хамгийн хуурай газрын тоонд ордог энэ газар өмнөд туйлын 0.3%-ийг эзлэн оршпог.  Газар нутгийн зарим хэсгийг нь 2004 оноос хамгаалалтад авсан байна. Үүнээс гадна Чилийн Атакатмагийн цөлийг дэлхийн хамгийн хуурай газар хэмээдэг ч эдгээр газруудын хуурайшлын хэмжүүрт хэдэн зууны турш ноцтой ялгаа ажиглагадаагүй тул ийнхүү аль алинаар нь нэрийддэг байж болох талтай юм. Магадгүй Атакамагийн цөлийн хуурайшил МакМурдогийнхоос илүү байж болох ч нарийвчилж гаргасан мэдээлэл хараахан гараагүй байгаа аж.

5. Далайн гүний хамгийн нам дор цэг: Марияны хонхор, Индонез ба Япон / Mariana Trench

Марияны арлаас зүүн тийш орших дэлхийд алдартай Марияны хонхор нь далайн түвшнээс доош 10.924 м-т орших ба хамгийн нам цэг нь 11.03 км-т хүрэх тохиолдол байдаг гэнэ. Харин Марияны арлуудыг 1668 онд олж илрүүлсэн түүхтэй юм байна.

6. Хамгийн алслагдмал суурин арал: Тристан де Кунэ, Их Британи / Tristan de Cunha, UK

Атлантын далайн өмнөд хэсэгт байдаг энэхүү арал нь хамгийн ойр орших эх газраасаа 2816 км-т байдаг. Тус арлыг 1506 онд Португалийн аялагч, ахмад Тристао да Кунэ нээсэн тул ийнхүү түүний нэрээр нэрийдсэн ба 1810 онд анх хүн суурьшсан гэж үздэг. 2010 оны байдлаар энд 272 гаруй хүн аж төрж байсан судалгаа байдаг аж.

7. Хамгийн их салхи, шуургатай газар: “Commomwealth Bay”

Гиннесийн номд бичигдсэн “Commonwealth Bay” хэмээх энэ газарт салхины хурд цагт 240 ба түүнээс дээш км-ийн хурдтай салхилдаг. Автсралийн судлаач Дуглас Мосон 1912 онд Австралийн Антарктидад зорчих экспедицийг санаачилж “Commonwealth Bay” ууланд ирснээр нэг ч өдөр салхигүй өнждөггүй дэлхийн хамгийн хүчтэй салхитай газрыг нээсэн гэдэг.

8. Хамгийн их бороотой, чийглэг газар: Вайалил уул, Кауай арал / Mount Waialeale, Kauai, Hawaii

Бидний мэдээллийг нь хүргэж байсан Кауай арал дээр жилийн 350 өдөр бороотой байдаг  бөгөөд эндэхийн 2 дахь өндөр цэгт ордог Вайалил уул нь дэлхийн хамгийн хур ихтэй газар гэнэ. Энд 1912 оноос хойш 17.300 мм хур тунадас орж дээд амжилт тогтоосон ба жилд 13.000 мм орчим бороо ордог энэ ууланд жилийн 360 өдөр бороотой байдаг. Энэтхэг ба Колумбад байдаг газруудыг мөн дэлхийн хамгийн чийгтэй, бороотой газраар нэрлэдэг ч улирлын чанартай байдаг гэдэг утгаар нь удаах байруудад дурьддаг ажээ. 

9. Хамгийн тэгш тал газар: Салар де Уюни, Болив / Salar de Uyuni, Bolivia

Боливийн баруун урд хэсэгт 10.582 км квадрат талбайтай энэ давст тэгш тал газар нь далайн түвшнээс дээш 3656 м-т байдаг ба түүхийн явцад байгалийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ширгэж алга болсон нууруудын үлдэцээс үүссэн ажээ. Дэлхийн литийн давсны нөөцийн 50 - 70% нь энд агуулагддаг юм байна.

10. Хамгийн удаан амьдарч байгаа амьд биет: Далайн давснаас гаргаж авсан бактери

1999 онд Америкийн нэгэн хөндийгөөс олсон далайн давснаас нээн илрүүлсэн энэ бактери 250 сая жилийн тэртээгээс буюу үлэг гүрвэл, динозаврын эринээс ч өмнө амьдарч байсан эх дэлхийн маань уугуул оршин суугчдын нэг гэнэ.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 2 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax