Шүлгийн цомог

2014-04-30 - Тэнгэр шиг бай

Ангилал: Шүлэг

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгарч ерөөж байвч, тэнгэр шиг бай
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр цэлийж буйг бүү март
Яг л амьдрал чинь дуусаж явах замгүй болсон ч
Ядгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай
Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьчдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй...





Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 19 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax