Шүлгийн цомог

2014-05-13 - Хамгийн хялбар турах 10 арга

1Хоол бэлдэж байхдаа бохь зажил
Та хоол хийж байхдаа байнга амсдаг. Хэдийгээр бохь байнга зажлах нь хүний эрүүл мэндэд муу гэдэг ч та хоол бэлдэх үедээ бохь зажилбал тэр зуршлаас ангид байх болно.
2. Цангаа талах ундаагаа зөв сонго
Ам цангалаа гээд чихэртэй ундаа уухаас зайлсхий. Цангаа тайлах ундаагаар хийжүүлээгүй ус, кофе сонгох хэрэгтэй. Тэгэхдээ кофег өдөрт  хоёр аягаас илүүг  ууж болохгүй гэдгийг санаарай
3. Үзэм ид
Үзэм нь илүүүдэл жингээс хасахад хамгийн хэрэгтэй жимс бөгөөд ундаа болон салатандаа хэрэглэвэл тохиромжтой. Мөн үзэм нь Таны бие дэх тослогыг гадагшлуулна.

4. Хувцсаа өмсч байхдаа бүжиглэ
Гэрээ цэвэрлэх, хувцсаа өмсөх, хоол хийх гээд л ямарваа ажил хийх бүртээ өөрийгөө зугаацуулан бүжиглэ. За тэгээд өөрийгөө жинлээд үз. Маш хурдан жин хасагдахыг та анзаарах болно.

5. Тавгаа битгий хуурайл
Тавган дээр байгаа хоолныхоо 75 хувийг л ид. Ингээд идэх бүртээ хоолныхоо хэмжээг багасгаад үзээрэй.

6. Төмс ид
Төмс таныг таргалуулах нэг шалтгаан гэж бодож байна уу.Мэдээж Макдональдын шарсан төмс бол таны хамгийн том дайсан. Харин шинэ ургацын нялх төмс чанаж идэх нь таныг илүүдэл жингээсээ салахад хамгийн сайн туслагч болдог байна.

7. Нэг удаа алгас
Согтууруулах ундаанаас аль болох татгалз.Хэрвээ та согтууруулах ундаа хэрэглээд байвал хүссэнээрээ турж чадахгүйг анзаарах болно. Тиймээс найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх шаардлага гарвал нэг удаа намайг алгасчих гээд гуйж бай.

8. Өдөр 10 мянган алхам
Хөдөлгөөн хамгийн чухал. Аль болох өдөрт 10 мянган алхам газар яв.

9. Бяслагтай пицца
Илүүдэл жингээс салахад хамгийн чухал хоёр зүйл бол өдөр бүр 2000 мянган алхамыг нэм, мөн хоолныхоо калориг 100-гаар багасга. Тиймээс идэж буй хоолондоо юуг хэрхэн хэрэглэх вэ гэдгээ бодож төлөвлөх л хэрэгтэй.

10. Заавал спорт заал руу явах гэж үү
Хэрвээ гадаа агаар сайхан байвал заавал спорт заал руу явах гэж хичээх хэрэггүй. Спортын хэдэн төхөөрөмж дээр л дасгал хийвэл турна гэвэл эндүүрэл. Хөлбөмбөг, гарбөмбөг, гүйлт, дугуй унах, усанд сэлэх гээд таны амралтад ч тустай спортын төрлүүд байдгийг бүү март


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 18 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax